ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ДЭЛХИЙН ЧУУЛГАН ба ИНТЕРНШИП ХӨТӨЛБӨР
ОУХБ-ын 100 жилийн ойн хүрээнд, Африкийн Негири Улсын Абужа хотод зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Дэлхийн 65 Улс орон бүрийн нийгмийн түншлэгч талууд (засгийн газар, ҮЭ, ажил олгогчид) болон судлаачид, залуучуудын төлөөлөл 200 гаруй оролцогчид цугларч Монгол улсаас Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих үндэсний сүлжээний төлөөлөл оролцсон юм.
Энэхүү форумд ОУХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга @GuyRyder-тэй биечлэн уулзах боломж олдож дэлхийн залуучуудын сүлжээ #friends4leadership болон үндэсний залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих сүлжээ Decent work for YOUTH байгуулагдсаныг товчхон дурдлаа. #yef2019
Дэлхий даяар “59 сая залуу ажилгүй, 136 сая хүн ядууралд орсноор” залуучуудын хөдөлмөр эрхлэлт нь дэлхийн хөдөлмөрийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Энэхүү залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зорилтууд болон Тогтвортой Хөгжлийн Зорилтууд ТХЗ- 2030 -г хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо, ирээдүйн ажил мэргэжил, чадамж, ур чадварын зөрүү, зохистой ажил хайхад залуу хүмүүст тулгарч буй боломж, бэрхшээлүүд зэрэг олон асуудлуудыг хөндөж ярилцаж:
👉 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
👉 Зохистой хөдөлмөрийн харилцааг ажлын байр бүрд төлөвшүүлэх
👉Шинэ тутамд өөрчлөгдөж буй ирээдүйн хөдөлмөрийн харилцаанд залуучуудыг бэлтгэх талаар
👉Ирээдүйн ажил мэргэжил,
👉Чадамж, ур чадварын зөрүү,
👉Албан бусаас албан эдийн засаг руу шилжих зэрэг дэлхийн туршлагаас харилцан туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг даван туулах аргачлалаа хуваалцсан юм.
Үүнээс 17 залуу эдгээр асуудлуудын шийдэл болох өөрсдийн төсөл санаачлагаа танилцуулсан үзэсгэлэнд манай Монгол Залуу Мэргэжилтнүүд- Young Mongolian Professionals Association -ийн эхлүүлээд явж байгаа “Залуучууд — Ажил Олгогчдыг холбох “DIGITAL SKILLS MATCHING — INTERNSHIP ХӨТӨЛБӨР ” төслийн санаачлага маань шалгарсанд маш их баяртай байна.
Мөн ОУХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга @GuyRyder-т залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудал ба шийдэл дээр Залуучуудыг Ажил Олгогчидтой холбох ИНТЕРНШИП Хөтөлбөрийн төслийн санаачлагаа танилцуулж богинохон хугацаанд питч хийгээд амжсан юм.
********
Одоогоор YOUTHinc., Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ-с хэрэгжүүлж буй энэхүү 6 сарын хугацаатай ИНТЕРНШИП хөтөлбөрийн анхны хувилбарыг 2021 оны 1 сараас 7 сарын эхэн хүртэл амжилттай туршсан бөгөөд одоо 2 дахь туршилтын хувилбараа 2021 оны 7 сараас 12 сар хүртэл туршин ажиллаж байна.
Манай хөтөлбөрт оролцсон, оролцож байгаа залуус маань 16- 39 насны залуусын бүх төлөөлөл бөгөөд байршлын хувьд Улаанбаатар төдийгүй орон нутгаас болон хилийн чанадаас зайнаас холбогдон оролцох боломжтой байгаа.
Интерншип хөтөлбөрийн гол зорилго бол залуусдаа ажил, амьдрал, карьерт нь хэрэг болох практик ажлын туршлага болон зөөлөн ур чадвар, ЧАДАМЖИЙГ олж авахад туслах зорилготой.
Бид Интерншип — Дадлагын Практик 2 дахь туршилтын хүрээнд STUDY TOUR — Богино хугацааны Танилцах Аялалыг Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний гишүүн, хамтрагч, дэмжигч байгууллагууд дээр зохион байгуулж илүү бодитой туршлага судалж танилцах боломжтой юм.
Study Tour хийх гол зорилго бол Интерншип хөтөлбөрт хамрагдаж буй залуус, дадлагажигч нараа бусад байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит байдлаар практик дээр очиж танилцуулж, туршлага судлуулахад оршино.
Ийнхүү бид залуусыг ажил олгогчтой илүү үр дүнтэй холбох энэхүү хөтөлбөрөө “Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ” –тэйгээ хамтран илүү тогтвортой, хүртээмжтэй явуулахын төлөө зорин ажиллаж байна.
Мөн бид Монгол Улсад хэрэгжиж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуусын хөдөлмөр эрхлэлийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй уялдаж, холбогдож ажиллахаар зорьж байгаа билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.youthinc.mn болон baljaa@youthinc.mn хаягаар холбогдоно уу.